Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газрын маргаан дэгдлээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт барилгын ажил зөвшөөрөлгүй явагдаж байна. Гэхдээ одоогоор ямар байгууллага хууль зөрчин ажиллаж байгаа тухай тодорхой мэдээлэлгүй байгаа аж. Тиймээс тэд холбогдох байгууллагуудыг яаралтай анхаарал хандуулахыг шаардаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газрын маргаан дэгдлээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газрын маргаан дэгдлээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт барилгын ажил зөвшөөрөлгүй явагдаж байна. Гэхдээ одоогоор ямар байгууллага хууль зөрчин ажиллаж байгаа тухай тодорхой мэдээлэлгүй байгаа аж. Тиймээс тэд холбогдох байгууллагуудыг яаралтай анхаарал хандуулахыг шаардаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт нийслэлийн цэвэр усны нөөц хамаарагддаг. Тиймээс энд газар шорооны ажил хийх хориотой. Гэтэл энэ сарын 9-өөс барилгын ажил явуулж буй нэр нь үл мэдэгдэх дээрх компани нүх ухаж, чингэлэг байрлуулан барилгын ажил эхлүүлжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд шаардлага тавьсан боловч барилгын ажилчид үл тоосон гэнэ. Арга ядсан тэд “Хятадын хөрөнгө оруулалттай компани байх” гэсэн таамаг дэвшүүлсэн болохоор ажилчдаас нь мэдээлэл авах гэхэд “Бид гүйцэтгэгчид учраас ямар ч мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.

Хуваалцах