Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А459 дүгээр захирамж гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэв
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А459 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг батлав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хавсралтын 1,2,3 дугаар заалтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хавсралтын 4,5 дугаар заалтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН
БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН
ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ

/төгрөгөөр/

№ Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2016 оны үлдэгдэл санхүүжилт 1 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дугаар ээлжийн 25 га талбайн төв хаалганы ажил /БЗД, 26 дугаар хороо/ 2016 202,981,721 82,981,721 2 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дугаар ээлжийн 25 га талбайн гол орцын зам, талбайн ажил /БЗД, 26 дугаар хороо/ 2016 1,734,541,820 834,541,820 3 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дугаар ээлжийн 25 га талбайн Усан оргилуур /БЗД, 26 дугаар хороо/ 2016 314,775,976 74,775,976 4 Усны машин 4,5-5,0 тн /4ш/ 2016 265,000,000 133,000,000 5 Зам, талбайн цэвэрлэгээний цэвэрлэгч, угаагч экомашин 1,7 тн /1ш/ 2016 95,000,000 47,000,000 ДҮН 2,612,299,517 1,172,299,517

Хуваалцах