Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Үндэсний цом"-ын хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээн Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Үндэсний цом"-ын хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо
"Үндэсний цом"-ын хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээн Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна. 15 аймгийн баг оролцож байгаагаас шилдэг 8 баг шалгараад байсан. Тэгвэл өнөөдөр хасагдах шатны тоглолтууд болж, хагас шигшээд Орхон, Сүхбаатар, Төв, Дархан-Уул аймгийн багууд шалгарлаа. Мөнгөн медалийн төлөөх тоглолт өнөөдөр 18.00 цагаас эхлэх юм.

Өнөөдрийн тоглолтын дүн:


Орхон аймаг -Увс аймаг 83:61

Сүхбаатар аймаг – Хөвсгөл аймаг 91:85 (нэмэлт цагт)

Төв аймаг – Архангай аймаг – 65:57

Өмнөговь аймаг – Дархан-Уул аймаг – 67:71

Хагас шигшээ:


18.00 цагаас Орхон аймаг - Сүхбаатар аймаг

20.00 цагаас Төв аймаг - Дархан-Уул аймаг

Хагас шигшээ тоглолтууд өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордны "А" танхимд эхэлнэ.

Хуваалцах