Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний үйлдвэрийн экспортын бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ

Монголд үйлдвэрлэсэн 7000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны улсад гаргахад, экспортын татварын хөнгөлөлт үзүүлнэ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний үйлдвэрийн экспортын бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ
Үндэсний үйлдвэрийн экспортын бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монголд үйлдвэрлэсэн 7000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны улсад гаргахад, экспортын татварын хөнгөлөлт үзүүлнэ. Одоогоор манай улс цөөн тооны ноос ноолуур, эсгийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлийг Европод экспортолдог. Иймээс Европын холбооноос манай улсын экспортыг дэмжих зорилгоор “Европын холбооны монгол улсын стандарчилалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Нийт 3.7 сая еврогийн үнэтэй энэ төслийг хэрэгжүүлснээр, манай бараа бүтээгдэхүүн европын стандарт, шалгуурт нийцэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж МҮХАҮТ-ын орлогч дарга Оюунчимэг ярилаа.

Хуваалцах