Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олговол нарийн ногоогоор жилийн 4 улиралд хангах боломжтой

Нарийн ногоо авах гэсэн худалдаа эрхлэгчид өглөөний 5 цагаас эхлэн дугаарлаж, тэнд халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байгаа мэдээлэл бидэнд ирсэн юм.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олговол нарийн ногоогоор жилийн 4 улиралд хангах боломжтой
Үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олговол нарийн ногоогоор жилийн 4 улиралд хангах боломжтой. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Манай сурвалжлах баг "Барс" худалдааны захад өчигдөр /2020.12.25/ өглөө эрт очлоо. Нарийн ногоо авах гэсэн худалдаа эрхлэгчид өглөөний 5 цагаас эхлэн дугаарлаж, тэнд халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байгаа мэдээлэл бидэнд ирсэн юм.

Өглөө эртлэн ирсэн ч заримд нь бараа хүрэлцэхгүй, зоорь нь хоосон байгаа худалдаа эрхлэгчид их байна. Нарийн ногооны олдоц муу, борлуулах үнэ сүүлийн өдрүүдэд 3-4 дахин өссөн байна.

Хуваалцах