Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа болно
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ныг дуустал Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвд “Зүүн бүсийн экспо 2014” үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа болно. Уг үзэсгэлэн худалдааны талбай нь үнэ төлбөргүй бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэг
Мэдээллийн алба

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ныг дуустал Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвд “Зүүн бүсийн экспо 2014” үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа болно. Уг үзэсгэлэн худалдааны талбай нь үнэ төлбөргүй бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулахаар зохион байгуулжээ.
Үзэсгэлэнг Сүхбаатар Аймгийн ЗДТГ, Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Газар, Хөдөлмөрийн Хэлтэс, Сүхбаатар аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байгаа юм байна.


















