Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ

Энэ жилийн үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэрээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор “Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай зохион байгуулж байгаа юм.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ
“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ноос хоёрдугаар сарын дөрөвний өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэрээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор “Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай зохион байгуулж байгаа юм.

Үзэсгэлэнд нийт 130 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчид оролцоно. Монголын уламжлалт цагаан сарын баяраар дотоодын үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засч, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хайртай дотны хүндээ гарын бэлэг барьж үндэсний хувцсаар гангарахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа ажээ.

Хуваалцах