Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр хямралаас гарна
Импортоо багасгаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр улс орон эдийн засгийн хүндэрлээс гарах боломжтой гэж Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид үзлээ.
Мэдээллийн алба

Импортоо багасгаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр улс орон эдийн засгийн хүндэрлээс гарах боломжтой гэж Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид үзлээ.
ШУ-ны академийн Нийгмийн ухааны бага чуулганы гишүүд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийсэн байна.
Үүний үндсэн дээр эдийн засгийн хүндрэлийг даван туулах хоёр арга зам байгааг гаргаж иржээ. Тодруулбал, Засгийн газар эхлээд бэлэн мөнгөний хомсдол бий болохоос урьдчилан сэргийлж дотоодын зах зээлээ хамгаалах хэрэгтэй.
Харин хоёрдугаарт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлж, гадны зах зээлд гаргах хэрэгтэй гэж тэд үзсэн байна. Ингэснээр эдийн засгийн хүндрэлээс гарах боломжтой гэж ШУА-ийн дэд ерөнхийлөгч Т.Дорж тайлбарлалаа.


















