Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Үндэсний Урлагийн Их Театр болон Спортын цогцолборын төслийг БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлнэ

Энэхүү төслийн хүрээнд Үндэсний Урлагийн Их Театрын шинэ барилгыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хороонд барихаар шийдвэрлэж, бүтээн байгуулалт хийх газрыг албан ёсоор сонголоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний Урлагийн Их Театр болон Спортын цогцолборын төслийг БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлнэ
Үндэсний Урлагийн Их Театр болон Спортын цогцолборын төслийг БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх "Үндэсний Урлагийн Их Театр"-ын төслийн ажлыг эхлүүлэхээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл, БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа.

Энэхүү төслийн хүрээнд Үндэсний Урлагийн Их Театрын шинэ барилгыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хороонд барихаар шийдвэрлэж, бүтээн байгуулалт хийх газрыг албан ёсоор сонголоо.

Мөн үүнтэй зэрэгцэн Хүүхэд, залуучуудын Спортын цогцолборын төслийг Сингапур улсын жишгээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр боллоо гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

Хуваалцах