Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр “Бүжгийн олимп”-ын дэд байрт орлоо

Тус тэмцээнд Ази тивээ төлөөлөн хоёр буюу Монгол Улс болон БНСУ-ын бүжигчин оролцсон бөгөөд Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэбаяр энэ сарын 16-нд шагналаа авсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр “Бүжгийн олимп”-ын дэд байрт орлоо
Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр “Бүжгийн олимп”-ын дэд байрт орлоо. Зураг: МҮОНРТ

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах 13 дахь удаагийн “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын Тайз, дэлгэцийн шилдэг бүжигчнээр шалгарсан Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан Батчулууны Эрдэнэбаяр өнгөрсөн хоёрдугаар сард Герман улсын Берлин хотод болсон “Tanzolymp 2022” / Танз олимп 2022/ бүжгийн олимпод цахимаар оролцож этник төрөлд дэд байр эзэлжээ.

Хуваалцах