Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагналаа

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр тус театрын их тайзнаа гардууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагналаа
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний урлагийн их театрын 70 жил, Үндэсний хөгжмийн их найрлын 60 жилийн ой, сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр тус театрын их тайзнаа гардууллаа.

Тодруулбал, “Алтан гадас одон”-оор Үндэсний урлагийн их театрын бүжигчин Төмөрбаатарын Энхболд, морин хуурч Оюунгэрэлийн Чулуунбаатар, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар лимбэчин Энхбаатарын Өгөөмөр, бүжигчин Буянхишигийн Отгонбаатар, бүжигчин Энхтайваны Номин, хүний нөөцийн менежер Лувсандоржийн Одончимэг нар шагнуулжээ.

Хуваалцах