Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Үндэсний үзэл-Үндэстэн улсын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний Ардчилсан намтай хамтран “Үндэсний үзэл-Үндэстэн улсын хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд зохион байгууллаа.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үндэсний үзэл-Үндэстэн улсын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг болов
“Үндэсний үзэл-Үндэстэн улсын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний Ардчилсан намтай хамтран “Үндэсний үзэл-Үндэстэн улсын хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд зохион байгууллаа.

Хурлаар гурван үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд МҮАН-ын дарга М.Энхсайхан “Иргэншил ба үндэстэн, төр улс” сэдвээр, “ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Д.Болд-Эрдэнэ “Үндэсний үзлийн мөн чанарын асуудалд” сэдвээр, Монгол Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэв “Монгол иргэншил, Монгол Улсын хөгжлийн хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

Уг хэлэлцүүлэгт ШУА, МҮАН, Монголын уламжлалын академи зэрэг байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцож, санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгийн үр дүнд эрдэмтэн судлаачид үндэсний үзэл гэдэг ойлголтыг нутгархаг, үндсэрхэг үзлээс ангид, илүү өргөн хүрээтэй ойлголт болохыг тэмдэглээд цаашид үндэсний үзлийг дэлгэрүүлэхийн тулд төрөөс бодлогоор дэмжих, олон түмнийг ухамсарлуулах, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх шаардлагатай гэж үзэж байв.

Түлхүүр үг:хэлэлцүүлэг
Хуваалцах