Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Үндэсний ялагч-2019 “ моно жүжгийн улсын уралдаан болно

Тодруулбал УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Монголын моно жүжгийн төвийг үүсгэн байгуулж 2015 оноос эхлэн “Ялагчдын цуваа” олон улсын фестивалийг эх орондоо уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үндэсний ялагч-2019 “ моно жүжгийн улсын уралдаан болно
“Үндэсний ялагч-2019 “ моно жүжгийн улсын уралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монголын моно жүжгийн төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний ялагч-2019 “ моно жүжгийн улсын уралдаан ирэх зургадугаар сарын 17-нд Улсын хүүхэлдэйн театрт зохион байгуулагдахаар болжээ.

Тодруулбал УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Монголын моно жүжгийн төвийг үүсгэн байгуулж 2015 оноос эхлэн “Ялагчдын цуваа” олон улсын фестивалийг эх орондоо уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн юм.

Тус фестивалийг угтан мөн оноос эхлэн Үндэсний ялагч моно жүжгийн улсын уралдааныг мэргэжлийн жүжигчдийн дунд зохион байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө таь дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Үндэсний ялагч улсын уралдаанд түрүүлсэн цор ганц ялагч “Ялагчдын цуваа” олон улсын уралдаант фестивальд оролцох эрхтэй болох бөгөөд олон улсын өндөр зэрэглэлийн жүжигчидтэй өрсөлдөж, цаашлаад моно жүжгийн олон улсын фестивалиудад уригдан оролцох боломж нээгдэх юм.

Хуваалцах