Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндэсний зөвлөл хуралдлаа

Үндэсний зөвлөл өнөөдөр буюу 2014 оны гуравдугаар сарын 28-ны 11:00 цагт хуралдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний зөвлөл хуралдлаа
Үндэсний зөвлөл хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ.

  • МҮОНРТ-ийн 2013 оны Санхүүгийн тайлан

  • 2013 оны Санхүүгийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт

  • Үндэсний Аудитын Газрын шалгалтын тайлан

  • Ерөнхий захиралтай хийсэн контрактын 2013 оны үр дүн


Хурлаар эхний гурван асуудлыг хэлэлцэж дараах тогтоолыг гаргалаа.

Тайлан батлах тухай

МҮОНРТ-ийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.9-р заалтыг баримтлан

ТОГТООХ нь:

Нэг. “Эс Жи Эм Ди Аудит”-ын хөндлөнгийн шалгалтын дүгнэлтийг үндэслэн МҮОНРТ-ийн 2013 оны Үйл ажиллагааны болон Санхүүгийн тайланг баталсугай.

Хоёр. “Эс Жи Эм Ди Аудит”-ын дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх санал боловсруулан 2014 оны 04-р сарын 25-ны дотор Хяналтын зөвлөлд танилцуулахыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал (М.Наранбаатар)-т үүрэг болгосугай.

Гурав. Үйл ажиллагааны болон Санхүүгийн тайлан, аудитын тайланг бүрэн эхээр нь 2014 оны 04-р сарын 1-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд танилцуулахыг МҮОНРТ-ийн ерөнхий захиралд үүрэг болголоо.

4-р асуудлын хувьд ерөнхий захирал гадаад томилолтоор явсан учир контракт дүгнэх комиссын шийдвэрээр дараагийн хурлаар ерөнхий захирлыг байлцуулан хэлэлцэхээр боллоо.

Хуваалцах