Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндэсний зөвлөлдөх уулзалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ сарын 16-ны 14.00 цагт "Том төрөөс ухаалаг төр лүү" үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний зөвлөлдөх уулзалт болно
Үндэсний зөвлөлдөх уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ сарын 16-ны 14.00 цагт "Том төрөөс ухаалаг төр лүү" үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.
Үндэсний зөвлөлдөх уулзалт нь шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, орон нутгийн төлөөлөл гэсэн үндсэн таван салбар хуралдааныг хийнэ. Хуралдаан бүрийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар тус тус удирдана. Үүний дараа нэгдсэн зөвлөлдөх уулзалтыг хийж, салбар хуралдаан бүрээс гарсан тайланг нэгтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч дүгнэлтийг танилцуулах юм байна. Зөвлөлдөх уулзалтаас Монгол Улсын ойрын 10 жил, дунд ба урт хугацааны ирээдүйн замын зураг гарна гэдгийг хурал зохион байгуулагчид онцоллоо. Зөвлөгөөнд 800 гаруй төлөөлөгчид оролцоно.

Хуваалцах