Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндэсний Зөвлөлийн дарга Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хуралдаанд оролцов

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагыг 2014-2015 онд даргалж буй ОХУ-ын зүгээс ШХАБ-ын гишүүн орнуудын хэвлэл, мэдээллийн тэргүүлэгч байгууллагуудын удирдагчдын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Үндэсний Зөвлөлийн дарга Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хуралдаанд оролцов
Үндэсний Зөвлөлийн дарга Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хуралдаанд оролцов. Зураг: МҮОНРТ

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагыг 2014-2015 онд даргалж буй ОХУ-ын зүгээс ШХАБ-ын гишүүн орнуудын хэвлэл, мэдээллийн тэргүүлэгч байгууллагуудын удирдагчдын Чуулга уулзалтыг анх удаа санаачлан “ШХАБ-ын мэдээллийн нэгдмэл орон зайг бий болгох нь” сэдвийн дор зохион байгуулсан байна.

ШХАБ-ын гишүүн болон ажиглагч 14 орны хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлага, эрдэмтэн судлаачид, мэдээллийн экспертүүд зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцсон энэ Чуулга уулзалтад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах урилгаар оролцов.

Чуулга уулзалтад оролцогсод хэвлэл, мэдээллийн салбарт гарч буй глобал өөрчлөлтүүд, тэдгээрийн чиг хандлага, тулгарч буй бэрхшээл, сорилтууд, мэдээлэл ба тусгаар тогтнол зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцож, ШХАБ-ын хэмжээнд мэдээллийн нэгдмэл орон зайг бий болгох нь алс хэтийн зорилт хэдий ч Евроазийн бүс нутагт хэвлэл, мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухлыг онцлон тэмдэглэж байлаа.

Чуулга уулзалтын явцад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах олон орны төлөөлөгчидтай уулзаж танилцан, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

ОХУ-ын “Россия сегодня” (Russia Today) теле сувгийн Ерөнхий захирал, ноён Алексей Львович Николовын хамт...

Тухайлбал, ОХУ-ын “Россия сегодня” (Russia Today) теле сувгийн Ерөнхий захирал, ноён Алексей Львович Николовтой уулзаж, МҮОНРТ-ийн мэдээллийн теле суваг болон RT-ын хоорондын хамтын ажиллагааны талаар тодорхой санал солилцжээ. Үүний үр дүнд шинэ тутам байгуулагдаж буй МҮОНРТ-ийн мэдээллийн сувагт өдөрт 8 хүртэл цагийн мэдээ болон мэдээллийн контент олгож байх, мэдээллийн сувгийн ажилтан, сурвалжлагчдыг мэргэжил дээшлүүлэхэд RT-ын зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлэхээр тохиролцож, теле сувгуудын хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулан ажиллахаар болсон байна.

Мөн Бүгд Найрамдах Казакстан улсын “Казмедиа” агентлагийн Медиа сургуулийн захирал, хатагтай Дана Рысмухамедоватай уулзаж, МҮОНРТ-ийн талаар товч танилцуулж, телевизийн казак хэлний нэвтрүүлгийг сайжруулах, мэргэжилтнүүдийг давтан бэлтгэх чиглээлрээр хамтран ажиллах боломж байгааг хоёр тал хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл

Хуваалцах