Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндэсний зөвлөлийн даргаар Б.Энхмандахыг томиллоо

Өнөөдөр Үндэсний зөвлөл хуралдаж 2016 онд Бразилийн Рио Де Жанейро хотод болох зуны 31 дүгээр олимпийн наадмыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр шууд дамжуулах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний зөвлөлийн даргаар Б.Энхмандахыг томиллоо
Үндэсний зөвлөлийн даргаар Б.Энхмандахыг томиллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Үндэсний зөвлөл хуралдаж 2016 онд Бразилийн Рио Де Жанейро хотод болох зуны 31 дүгээр олимпийн наадмыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр шууд дамжуулах, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтарч ажиллах гэрээг тус байгууллагын захирал Ц.Оюундарьд зөвшөөрсөн тогтоол гаргав.

Мөн Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж өөрийн хүсэлтээр Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, Олон нийтийн радио, телевизийн хяналтын зөвлөлөөс энэ асуудлаар зөвлөмж гаргалаа. Түүнчлэн Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Л.Пүрэвдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гаргасан юм.

Үндэсний зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтаар Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Энхмандахыг Үндэсний зөвлөлийн даргаар томилох тогтоол гаргалаа.

Хуваалцах