Үндэсний зөвлөлийн шагналын эзэд тодорлоо
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2012 оны 12 сарын 14 ны 27-р тогтоолоор Үндэсний зөвлөлийн нэрэмжит шагналтай болсон билээ. Энэхүү шагнал нь радио, телевиз, ММ гэсэн салбар бүрийн тухайн жилд хийсэн уран бүтээлд олгодог юм.
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2012 оны 12 сарын 14 ны 27-р тогтоолоор Үндэсний зөвлөлийн нэрэмжит шагналтай болсон билээ. Энэхүү шагнал нь радио, телевиз, ММ гэсэн салбар бүрийн тухайн жилд хийсэн уран бүтээлд олгодог юм. 2013 оны Үндэсний зөвлөлийн нэрэмжит шагналын эздээр энэ онд бүтээсэн бүтээлээрээ МҮОНР-гийн “Хурд” агентлагийн сэтгүүлч Д.Бат-Орших, МҮОНТ-ийн V нэгдлийн орчуулагч редактор Х.Мэргэн, ММ агентлагийн орчуулагч редактор Ц.Цэрэнжав нар шалгарлаа. Хурд агентлагийн сэтгүүлч Д.Бат-Орших нь хууль эрх зүйн салбарын нэвтрүүлгүүдийг хариуцан ажилладаг. Түүний бэлтгэдэг хууль зүйн “Соёмбо” хөтөлбөр нь байнга олон сонсогчтой нэвтрүүлгээр шалгардаг сонсогчдын хүсэн хүлээдэг нэвтрүүлэг юм. МҮОНТ-ийн V нэгдлийн орчуулагч редактор Х.Мэргэн нь “Гамлет” -1, 2, “Спартак “1,2 “Шоовдорлогдсон хүмүүс”, “Олигарх”, “Домогт 17 буюу Валерий Харламов” зэрэг уран сайхны болон олон ангит киноны орчуулгыг нэн чадамгай мэргэжлийн өндөр түвшинд эх хэлнээ хөрвүүлсэн. ММ агентлагийн орчуулагч редактор Ц.Цэрэнжав нь “Цэнхэр хаяа” эрэн сурвалжилсан баримтат кино бүтээсний учир дээрх шагналын эзэд болцгоожээ.


















