Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндэсний зөвлөлөөс мэдээлж байна

Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Гантөмөр, А.Арман, Ч.Дамбажав, Б.Ганболд, С.Цэрэндорж нар хурал тасалж, хуульд заасан хурлын ирцийг хүрэхгүй болгон ажил саатуулж байгааг МҮОНРТ-ийн сонсогч, үзэгч олон түмэнд мэдээлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний зөвлөлөөс мэдээлж байна
Үндэсний зөвлөлөөс мэдээлж байна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 8-нд хуралдаж, МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, тус байгууллагын удирдлагын төвлөрлийг өөрчилж, үндсэн нэгжүүдийн бие даасан тогтолцоог бэхжүүлэх, орон тоог цөөрүүлэх аргаар төсөв санхүүд хэмнэлтийн горим нэвтрүүлэх, тус байгууллагад хууль тогтоомж биелүүлэх ажлыг чангатгах зэрэг зохион байгуулалт шинэчлэлийн чанартай асуудал хэлэлцэх байсан боловч Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Гантөмөр, А.Арман, Ч.Дамбажав, Б.Ганболд, С.Цэрэндорж нар хурал тасалж, хуульд заасан хурлын ирцийг хүрэхгүй болгон ажил саатуулж байгааг МҮОНРТ-ийн сонсогч, үзэгч олон түмэнд мэдээлж байна.

Хуваалцах