Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Өндгөвч” төсөл хэрэгжиж эхэллээ

Дархан сумын мал эмнэлэг үржлийн тасаг золбин нохойн өсөлтийг зогсоох зорилгоор “Өндгөвч” төсөл хэрэгжүүлнэ. Мэргэжилтнүүд ингэхдээ эзэнтэй эм нохдын үржлийн эрхтэн өндгөвчийг нь авч дахин гөлөглөх боломжгүй болгосноор золбин нохдын тоог багасгах боломжтой гэж үзжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өндгөвч” төсөл хэрэгжиж эхэллээ
“Өндгөвч” төсөл хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Дархан сумын мал эмнэлэг үржлийн тасаг золбин нохойн өсөлтийг зогсоох зорилгоор “Өндгөвч” төсөл хэрэгжүүлнэ. Мэргэжилтнүүд ингэхдээ эзэнтэй эм нохдын үржлийн эрхтэн өндгөвчийг нь авч дахин гөлөглөх боломжгүй болгосноор золбин нохдын тоог багасгах боломжтой гэж үзжээ.Төслийн хүрээнд эхлээд эзэнтэй 115 эм нохойг энэ мэс ажилбарт оруулах юм байна. Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн хөгжлийн сангаас долоон сая төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаан мал эмнэлэг хамтарч ажиллаж байна.

Хуваалцах