Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ундны усны чанар хангалтгүй байна

Нийслэл болон сум суурин газрын хүн амны ундны усны эх үүсвэрт шалгалт хийжээ. Шалгалтад манай улсын нийт 330 сумын 300 нь буюу 90,9 хувь нь хамрагдаж 830 ундны усны эх үүсвэр/худаг/ шалгагджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ундны усны чанар хангалтгүй байна
Ундны усны чанар хангалтгүй байна. Зураг: МҮОНРТ

Нийслэл болон сум суурин газрын хүн амны ундны усны эх үүсвэрт шалгалт хийжээ.

Шалгалтад манай улсын нийт 330 сумын 300 нь буюу 90,9 хувь нь хамрагдаж 830 ундны усны эх үүсвэр/худаг/ шалгагджээ.

Шалгалтын дүнгийн нэгтгэлээр сумдын худгуудын ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ хангалтгүй, хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Тиймээс уг зөрчлүүдийг арилгах албан тоотыг мэргэжлийн байгууллагаас өгсөн бөгөөд худгийн хамгаалалтын бүсийг тухайн сумын Засаг даргын захирамжаар тогтоодог болохоор холбогдох чиг үүргийг өгчээ.

Хуваалцах