Ундны усны эх дээр хаягдал аккумляторын үйлдвэр ажиллаж байна
Хаягдал аккумлятороос ялгарч байгаа хүчил, хар тугалга нь хүний биед хорт хавдар үүсгэдэг бодис.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Ургах наран" хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд хаягдал аккумляторын үйлдвэр ажиллаж байна. Хаягдал аккумлятороос ялгарч байгаа хүчил, хар тугалга нь хүний биед хорт хавдар үүсгэдэг бодис. Гэтэл ундны усны эх дээр хаягдал аккумляторын үйлдвэр ажиллаж байгаа нь ноцтой асуудал гэж Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир ярилаа.


















