Ундны усны нөөцийн 20 хувийг сул асгаж байна
Нийслэл хотод 2002 оноос усны тоолууржуулалтын ажил хийгдэж эхэлсэн.
Мэдээллийн алба

Нийслэл хотод 2002 оноос усны тоолууржуулалтын ажил хийгдэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт айл өрхүүдийн 67 хувь нь усны тоолууртай. Харин үлдсэн хэсэг нь огт тоолуургүй байна. Усыг тоолууржуулснаар нэг жилд л гэхэд 6.0 сая шоо метр ус хэмнэж, нэг хүний усны хоногийн хэрэглээ 2-3 дахин багасгах боломжтой гэдгийг Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын техникийн бодлогын хэлтсийн дарга Ш.Цэдэндамба хэлж байна.
Нийслэлийн хэмжээнд тоолуур тавиулаагүй байгаа дээрх 30 гаруй мянган айл өрхийг яаралтай тоолууржуулж амжихгүй бол Улаанбаатарчууд ундны усны цэвэр нөөцийнхөө 20 хувийг сул асгаж урсгасаар байна.


















