"Ундраа" зусланд хийсэн шинжилгээний хариу ирэх 7 хоногт гарна
Манайх өчигдөр МХЕГ -т хандаж бүхий л үйлчилгээнээсээ бүх төрлийн шинжилгээг өглөө. Гурав хоногийн дараа хариу нь гарна гэсэн. Тэгэхээр хүүхдүүд чухам юунаас болсон нь тодорхой болно.
Мэдээллийн алба

“Ундраа” зусланд амарч байсан хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг их, багаар илэрсэн байна. Ингээд хүүхдүүдийн тал нь буюу 30 хүүхэд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
Энэ талаар зуслангийн ажилтнаас тодрууллаа.
-Танай зусланд амарсан хүүхдүүд хордлого авсан байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?
- Манайх өчигдөр МХЕГ -т хандаж бүхий л үйлчилгээнээсээ бүх төрлийн шинжилгээг өглөө. Гурав хоногийн дараа хариу нь гарна гэсэн. Тэгэхээр хүүхдүүд чухам юунаас болсон нь тодорхой болно.
-Ямар нэгэн халдварт өвчин гарав уу, эсвэл?
-Халдварт өвчин биш гэдгийг мэргэжлийнхэн хэлсэн. Шинжилгээний хариу гартал үнэхээр хэлж мэдэх юм алга.
-Тэр үед нар хир хурц гарсан бэ? Наранд цохиулсан юм болов уу?
-Магадгүй. Ихэнх нь жаахан хүүхдүүд амарч байсан. Гурав хоногийн дараа тодорхой болно.


















