Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндрийн камер байршуулжээ

Энэ хүрээнд Багануур дүүрэгт өндрийн камерыг суурилуулж, ашиглалтад орууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндрийн камер байршуулжээ
Өндрийн камер байршуулжээ. Зураг: МҮОНРТ

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд 13 байршилд тусгай зориулалтын өндрийн камер суурилуулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд Багануур дүүрэгт өндрийн камерыг суурилуулж, ашиглалтад орууллаа.

Тус камер нь хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологиор галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, ой, хээр болон объектын гал түймрийн мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай дамжуулснаар гал түймрийн тоо, хохирол буурах боломжийг бүрдүүлнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах