Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндрөөс аврах ажиллагааны 30 удаагийн дуудлагаар 31 хүнийг аварчээ

НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагааны нийт 197 удаагийн дуудлагаар ажиллаж, 217 иргэний амь насыг авран хамгааллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндрөөс аврах ажиллагааны 30 удаагийн дуудлагаар 31 хүнийг аварчээ
Өндрөөс аврах ажиллагааны 30 удаагийн дуудлагаар 31 хүнийг аварчээ. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагааны нийт 197 удаагийн дуудлагаар ажиллаж, 217 иргэний амь насыг авран хамгааллаа.

Үүнээс 30 нь өндрөөс аврах ажиллагааны дуудлага байсан бөгөөд 31 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг ханган ажилласан юм.

Тухайлбал, өчигдөр буюу 21-нд СХД-ийн 27 дугаар хороо “Орчлон” хорооллын 42 дугаар байрны 11 давхрын нийтийн хэсгийн балконаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагаар ажиллаж, балконаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан амь насыг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах