Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 29-ний өдрийн хурадаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 29-ний өдрийн хурадаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хийв. Ажлын хэсэг тавдугаар сарын 27-ний өдөр хуралдаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Ингэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураан шийдвэрлэсэн, хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг төсөлд бүрэн тусгасан байна. Тухайлбал, төслийн хавсралтад иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх, гэр хороололд амины орон сууц байгуулахад урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээл олгох, нийслэл аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийх, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан огтоно, царцаатай тэмцэх, эмнэлгийн ажилтнуудыг В вирусын дархлаажуулалтад хамруулах, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн багш нарыг зөөврийн компьютертэй болгох, Ботаникын цэцэрлэгийг тохижуулах, байгалийн ургамлын үндэсний нөөц байгуулах барилгыг барих, соёлын баримтат өвийг хамгаалах, музей түүхийн соёлын өвийг сэргээн засварлалтын ажлыг эрчимжүүлэх, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, Бурхан халдун уулын соёлын өвийн менежментийн захиргааг байгуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг нэгбүрчлэн тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ж.Бат-Эрдэнэ нар төмөр замын бүтээн байгуулалт болон чөлөөт бүсийн бүтээн байгуулалттай холбоотой тодруулга хийж, хариулт авсан. Дараа нь ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.

Хуваалцах