Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн нэрэмжит барилдаан 11:00 цагаас эхэлнэ
Монгол бөхийн өргөөнд болох тус барилдааныг 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 256 бөхийн барилдаан өнөөдөр 11:00 цагаас эхэлнэ.
Монгол бөхийн өргөөнд болох тус барилдааныг 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна.
Өнөөдрийн барилдаанд улсын гарьд М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар нарын зэрэг бөхчүүд бүртгүүлжээ.
Тус барилдааныг МҮОНТ-ээр шууд дамжуулна.


















