Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдав
УИХ-ын дарга өнгөрөгч нэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан билээ.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга өнгөрөгч нэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан билээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахлан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог болон С.Оюун нар ажиллаж байгаа юм.
Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнгөрсөн бямба гарагт боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Ажлын хэсгийн гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оруулах асуудлаар нухацтай ярилцах нь зүйтэй гэж үзжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажил судалгааны шатандаа үргэлжилж байна.


















