Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг шийдвэрлэнэ

Судлаачид үндсэн хуулийн зарим асуудлыг эргэж харах санал гаргажээ. УИХ-ын хаврын ээлжит чуулганы эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсохоор төлөвлөж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг шийдвэрлэнэ
Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг шийдвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гурван том ажлын хэсэг ажиллаж байна. Үүнд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судалж дүгнэлт гаргах, Сонгуулийн нэгдсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд багтаж байгаа юм.

Эдгээр ажлын хэсэг жил шахам ажиллаж, санал дүгнэлт, хуулийн төслийнхөө эхний хувилбарыг бэлэн болгожээ. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Цогийн ахласан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлаж дүгнэлт гаргах ажлын хэсгийн дэргэд эрдэмтэн судлаачдын баг ажилласан байна. Судлаачид үндсэн хуулийн зарим асуудлыг эргэж харах санал гаргажээ.

УИХ-ын хаврын ээлжит чуулганы эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсохоор төлөвлөж байна.

Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас тодрууллаа.

Хуваалцах