Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндсэн хуулийн эхийг Ерөнхийлөгчийн албан өрөөнд буцаан байрлуулав

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойн өдөр шинэ Үндсэн хуулийн эхийг Төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залсан билээ. Тэгвэл өнөөдөр уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хүндэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн эхийг Ерөнхийлөгчийн албан өрөөнд буцаан байрлуулав
Үндсэн хуулийн эхийг Ерөнхийлөгчийн албан өрөөнд буцаан байрлуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойн өдөр шинэ Үндсэн хуулийн эхийг Төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залсан билээ. Тэгвэл өнөөдөр уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өглөө.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг.

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг 7 хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлж, өнөөдөр буцаан байрлууллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах