Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндсэн хуулийн талаар теле хичээл заана

Мөн үндсэн хуулиа баталсан АИХ-ын депутатууд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж, УИХ-ын удирдлага тэднийг хүлээн авч уулзах юм байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн талаар теле хичээл заана
Үндсэн хуулийн талаар теле хичээл заана. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 13-нд Ардчилсан Үндсэн хууль баталсны 22 жилийн ой тохиож байгаа билээ. Үндсэн хууль мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Үндсэн хууль баталсны ойн өдрөөр уламжлал ёсоор үндэсний бөхийн барилдаан болох ба хүүхэд залууст хуулиа сурталчлах, ач холбогдлыг нь ойлгуулахын тулд теле хичээл заах ажээ. Мөн үндсэн хуулиа баталсан АИХ-ын депутатууд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж, УИХ-ын удирдлага тэднийг хүлээн авч уулзах юм байна.

Хуваалцах