Үндсэн хуулийн цэц хуралдана
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж
Мэдээллийн алба

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.
Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 18-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох юм байна.


















