Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндсэн хуулийн цэц хуралдана

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна” гэж заасны “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн цэц хуралдана
Үндсэн хуулийн цэц хуралдана. Зураг: МҮОНРТ

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна” гэж заасны “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасныг зөрчсөн гэсэн дүгнэлтийг 2013 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан билээ.

Энэ шийдвэрийг Улсын Их Хурал 2013 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоороо хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн байна.

Тиймээс уг маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлтэй хийхээр товлоод байгаа аж.

Түлхүүр үг:Үндсэн хуулийн цэц хуралдана
Хуваалцах