Үндсэн хуулийн цэц нээлттэй хуралдана
Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа энэ сарын 27-нд нээлттэй хийнэ. Цэц энэ удаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэрг
Мэдээллийн алба

Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа энэ сарын 27-нд нээлттэй хийнэ. Энэ удаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийднэ.
Учир нь 9 сарын 3-нд дээрх заалт нь Үндсэн хуульд харшилж байна гэх гомдол цэцэд хүрсэн бөгөөд үүний дагуу цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх асуудлыг шийдвэрлэсэн юм. Ингэхдээ гомдол гаргагч этгээдийн талд шийдвэрээ гаргасан. Гэвч эл шийдвэрийг УИХ өнгөрсөн сарын 18-ны өдрийн хуралдаанаараа эсэргүүцэн, цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй боломжгүй гэж үзэн 54 дүгээр тогтоолоо гаргасан юм.


















