Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндсэн хуулийн цэц УИХ-ын тогтоолыг хүчингүй болголоо

Үндсэн хуулийн цэц их суудлын өчигдрийн хуралдаанаараа Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй тогтоолыг дахин хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн цэц УИХ-ын тогтоолыг хүчингүй болголоо
Үндсэн хуулийн цэц УИХ-ын тогтоолыг хүчингүй болголоо. Зураг: МҮОНРТ

Үндсэн хуулийн цэц их суудлын өчигдрийн хуралдаанаараа Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй тогтоолыг дахин хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэлээ.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна” гэж заасны “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн заалт Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасныг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан билээ.


Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг бүрэн бүрэлдэхүүнээрээ хянан хэлэлцээд, Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн үндэслэлээ тогтоолдоо заагаагүй тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гээд, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, мөн зүйлийн 3.4, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг болон 12 дугаар зүйлд шүүх бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахаар тус тус заасан нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийг бүрдүүлж байгаа мэргэжлийн шүүгч мэргэжлийн үүднээс хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах эрхийг иргэдийн төлөөлөгчид олгосноороо Үндсэн хуулийн 49.2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэж УИХ-ын тогтоолыг хүчингүй болгожээ.

Түлхүүр үг:үндсэн хуулийн цэц
Хуваалцах