Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндсэн хуулийн цэцэд хандав

Цэц 14 хоногийн дотор маргаан үүсгэх, эсэхийг хэлж өгөх ёстой. Би Б.Хурцын албан томилгооны талаар зургаан сарын турш баримт цуглуулж, судалгаа хийсэн” гэж хэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн цэцэд хандав
Үндсэн хуулийн цэцэд хандав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг албан тушаалд нь томилохдоо үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж иргэн А.Гантамир Үндсэн хуулийн цэцээр шалгуулах хүсэлт гаргажээ.

Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

А.Гантамир “Б.Хурцыг АТГ-ын дэд даргын албан тушаалд томилохдоо “Авилгын эсрэг хуулийн” 19 зүйлийн 19.1-т “Авилгатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авилга, албан тушаалын хэрээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилно” мөн 21.2.2-т “Авилгатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” гэсэн заалтуудыг зөрчсөн.

Тиймээс ҮХЦ-д хандаж байна. Цэц 14 хоногийн дотор маргаан үүсгэх, эсэхийг хэлж өгөх ёстой. Би Б.Хурцын албан томилгооны талаар зургаан сарын турш баримт цуглуулж, судалгаа хийсэн” гэж хэллээ.

Тэрбээр Монголын залуу хуульчдын “Хос Дэнс” ТББ-ын тэргүүнээр ажилладаг юм байна.

Хуваалцах