Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонсов

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.05.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр дүгнэлтийг сонсов. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонсов
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонсов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.05.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр дүгнэлтийг сонсов. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны тавдугаар сарын 3-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан зарим болзол, шаардлага нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэжээ.

Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг хэлэлцээд Улсын дээд шүүх нь шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг учир тус шүүхийн шүүгчдийг өндөр мэдлэг, туршлага бүхий хуульчдаас бүрдүүлэхийн тулд шүүгчид тавих нийтлэг болзол, шаардлагаас гадна хуулиар нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болно гэж үзэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалтаар өмгөөлөгч, шүүгч, прокурор, эсхүл хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшаар ажилласан байх болзол шаардлагыг хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн 04 дүгнэлтийг гаргасан байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийлсэн юм.

Хуваалцах