Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Хуралдаанаар, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд, нөхөх олговрын хэмжээг тэгш бус ялгаатай тогтоосон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу аравдугаар сарын 16-ны 09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаантай. Хуралдаанаар, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд, нөхөх олговрын хэмжээг тэгш бус ялгаатай тогтоосон, хорих ял эдэлж байхдаа нас барсан хэлмэгдэгчийг цаазалсантай адилтган үзэхгүйгээр нөхөх олговрыг бага хэмжээтэй хуульчилсан, мөн хэлмэгдэгчийн ач, зээ, түүний шууд асрамжид байсан хүнийг нөхөх олговор авах этгээдэд нэрлэн заагаагүй нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэсэн нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ.

Хуваалцах