Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлолоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлолоо гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.

Хуваалцах