Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргалаа
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.
Мэдээллийн алба

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга захирамжилсан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
“Үндсэн хуулийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
№ Арга хэмжээний нэр Хугацаа 1. Үндсэн хуулиа сахиж хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал, хэм хэмжээг танин мэдүүлэх үүднээс дараахь арга хэмжээг зохион байгуулах: -Үндсэн хуулийн талаарх видео хичээлийг МҮОНТ, ТВ-5, UBS телевизээр шууд дамжуулах 2014.01.13-ны Даваа гараг 2. Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, иргэдтэй уулзалт ярилцлага хийх ажлыг зохион байгуулах 2013.12.20-ны дотор 3. Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2014.01.12-ны Ням гараг 14.00 цаг Бөхийн өргөөнд 4. Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх 2014.01.13-ны Даваа гараг 11.40 цаг 5. Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт 2014.01.13 Даваа гараг 12.00 цаг Төрийн ордон, Парламентын түүхийн хөгжлийн танхимд 6. АИХ-ын депутатуудыг УИХ-ын удирдлага хүлээн авч уулзаж ярилцах 2013.01.13-ны Даваа гараг 13.00 цаг Төрийн ордон “А” танхимд 7. Үндсэн хуулийн өдөрт зориулсан аймаг, нийслэл болон улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуулах 2013.11.20-2014.01.11-12 Төрийн ордон


















