Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэн нээгдэнэ
Жил болгоны нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Үндсэн хуулийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарчээ.
Мэдээллийн алба

Жил болгоны нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Үндсэн хуулийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарчээ.
№ Арга хэмжээний нэр Хугацаа 1. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэх 2014.01.13-ны Даваа гараг 2. Үндсэн хуулиа сахиж хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал, хэм хэмжээг танин мэдүүлэх үүднээс дараахь арга хэмжээг зохион байгуулах: -Үндсэн хуулийн талаарх видео хичээлийг МҮОНТ, ТВ-5, UBS телевизээр шууд дамжуулах 2014.01.13-ны Даваа гараг 3. Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, иргэдтэй уулзалт ярилцлага хийх ажлыг зохион байгуулах 2013.12.20-ны дотор 4. Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2014.01.12-ны Ням гараг 14.00 цаг Бөхийн өргөөнд 5. Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх 2014.01.13-ны Даваа гараг 11.40 цаг 6. Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт 2014.01.13 Даваа гараг 12.00 цаг Төрийн ордон, Парламентын түүхийн хөгжлийн танхимд 7. АИХ-ын депутатуудыг УИХ-ын удирдлага хүлээн авч уулзаж ярилцах 2013.01.13-ны Даваа гараг 13.00 цаг Төрийн ордон “А” танхимд Үндсэн хуулийн өдөрт зориулсан аймаг, нийслэл болон улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуулах 2013.11.20-2014.01.11-12 Төрийн ордон


















