Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан маргааш болно

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойн өдөр энэ сарын 13-нд буюу маргааш тохионо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан маргааш болно
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан маргааш болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойн өдөр энэ сарын 13-нд буюу маргааш тохионо. Энэ өдөр Үндсэн хуулийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Үүнээс гадна энэ сард Монгол бөхийн өргөөнд болох үндэсний бөхийн бусад барилдааны хуваарийг хүргэе.

Нэгдүгээр сарын 21-нд “Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 22-нд 12:00 цагаас "Талх чихэр" компанийн нэрэмжит "Хэвийн боовны баяр"-т зориулсан аймаг, цэргийн цолтой залуу 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас "Малчин" телевиз байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Хуваалцах