Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөг худалдаж авахдаа анхаарах зүйлс

Бидний хоол хүнсний хэрэгцээнд өдөр тутам хэрэглэгдэж байдаг хүнсний нэгд яах аргагүй өндөг багтаж байдаг. Өндөг ямар улсаас ирж зарагдаж байгаагаас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөг худалдаж авахдаа анхаарах зүйлс
Өндөг худалдаж авахдаа анхаарах зүйлс. Зураг: МҮОНРТ

Бидний хоол хүнсний хэрэгцээнд өдөр тутам хэрэглэгдэж байдаг хүнсний нэгд яах аргагүй өндөг багтаж байдаг. Өндөг ямар улсаас ирж зарагдаж байгаагаас хамаараад үнэний хувьд, чанарын хувд ч ялгаатай байдаг билээ. Тэгвэл юуг анхаарвал зохих вэ?

· Цайны газар зориулагдсан өндөгнүүд нь гурван төрлийн байдаг. Үүнд шинэхэн өндөг /авчирсанаас хойш 30 хоногоос илүүгүй хугацаагаар хадгалсан/, хөргөгчний өндөг /хөргөгчинд 30 хоногоос илүү хугацаагаар хадгалсан/, шохойжуулсан өндөг /шохойжуулсан уусмалд хадгалсан/ гэж тус тус ялгаж үздэг.

· Хэрвээ хальсан дээр огноог нь тэмдэглэсэн тэмдэг дарсан байвал тийм өндөг хоолны дэг барьсан хүмүүст зориулагдсан дэлгүүрт авчраад тав хоногч болоогүй байдаг аж.

· Бүх өндгийг чанар, жинг нь харгалзан хоолны дэг барьдаг хүмүүст зориулагдсан болон цайны газрын гэж ялган, нэгдүгээр ба хоёрдугаар гэсэн хоёр категорид хуваадаг. Хоёрдугаар категорийн өндөг нь арай бага жинтэй, арай дутуу чанартай байдаг боловч чанарлаг шинэ байдаг.

· Хоолны дэг барихад зориулагдсан өндөг нь цоо шинэ байдаг тул тийм дэг барьдаг хүмүүст болон хүүхдийн хүнсэнд ашиглахад нэн тохиромжтой.

· Цайны газрын өндөг нь саванд чанах, шарахад нэн тохиромжтой байдаг.

· Шохойжуулсан өндгийг гадаад байрлалаар нь ялган таньж болдог.

Ийм өндөг хэврэг, хальсны гадаргуу толигор биш, шохойн өнгөөр нимгэн хучигдсан байдаг. Тийм өндгөнд хүрмэгц шохойн ор мөр хуруун дээр үлддэг. Шохойжуулсан өндөг чанарлаг байдаг бөгөөд омлет бэлтгэх, шарах, таташ, шанзанд нэмэлт болгон ашиглах буюу бүтээгдэхүүнд зуурч хэрэглэхэд тохиромжтой байдаг.

Хуваалцах