Өндөг худалдан авахдаа юу анхаарах шаардлагатай вэ
Бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний нэг бол өндөг. Өндөг худалдан авахаар зэхэж байгаа эрхэм танд хэрэгтэй нэгэн мэдээлэл хүргэе.
Мэдээллийн алба

Бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний нэг бол өндөг. Өндөг худалдан авахаар зэхэж байгаа эрхэм танд хэрэгтэй нэгэн мэдээлэл хүргэе.
-Цайны газар зориулагдсан өндөг гурван төрөл байдаг. Үүнд шинэхэн өндөг /авчирснаас хойш 30 хоногоос илүүгүй хугацаагаар хадгалсан/, хөргөгчний өндөг /хөргөгчинд 30 хоногоос илүү хугацаагаар хадгалсан/, шохойжуулсан өндөг /шохойжуулсан уусмалд хадгалсан/ гэж тус тус ялгаж үздэг.
-Хэрэв хальсан дээр огноог нь тэмдэглэсэн тэмдэг дарсан байвал тийм өндөг хоолны дэг барьсан хүмүүст зориулагдсан дэлгүүрт авчраад тав хоног ч болоогүй байдаг аж.
-Бүх өндгийг чанар, жинг нь харгалзан хоолны дэг барьдаг хүмүүст зориулагдсан болон цайны газрынх гэж ялган, нэгдүгээр ба хоёрдугаар гэсэн хоёр категорит хуваадаг. Хоёрдугаар категорийн өндөг нь арай бага жинтэй, арай дутуу чанартай байдаг боловч чанарлаг шинэ байдаг.
-Хоолны дэг барихад зориулагдсан өндөг нь цоо шинэ байдаг тул тийм дэг барьдаг хүмүүст болон хүүхдийн хүнсэнд ашиглахад нэн тохиромжтой.
-Цайны газрын өндөг нь саванд чанах, шарахад нэн тохиромжтой байдаг.
-Шохойжуулсан өндгийг гадаад байрлалаар нь ялган таньж болдог. Ийм өндөг хэврэг, хальсны гадаргуу толигор биш, шохойн өнгөөр нимгэн хучигдсан байдаг. Тийм өндгөнд хүрмэгц шохойн ор мөр хуруун дээр үлддэг. Шохойжуулсан өндөг чанарлаг байдаг бөгөөд омлет бэлтгэх, шарах, таташ, шанзанд нэмэлт болгон ашиглах буюу бүтээгдэхүүнд зуурч хэрэглэхэд тохиромжтой.


















