Өндөр ашиг шимт малын тоо өсөж байна
Сант сумын малчин бХ.Батхүүгийнх сүүний чиглэлийн 100 гаруй үхэртэй бөгөөд жилд дунджаар 40 мянган литр сүүг сумынхаа өндөр настан болон цэцэрлэг, яслийн хэрэгцээг хангахаас гадна цагаан идээний цех ажиллуулж голланд бяслаг үйлдвэрлэж байна.
Мэдээллийн алба

Малчид сүүлийн жилүүдэд малынхаа тоо толгойг өсгөхийн төлөө бус ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулахын төлөө хичээдэг болсон. Тодруулбал үхэрээ сүү, махны чиглэлээр францын ангус сментал, алатау, казакын цагаан толгойт, хонио Дорнод аймгийн Сэргэлэн сумын үзэмчин, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын барга, баяд, Төв аймгийн Баянцагаан сумын илүү нугаламтай махны чиглэлийн хониор үүлдэр угсааг нь сайжруулж, суурин маллалгаатай фермер болгож байна.
Жишээ нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, аймгийн сайн малчин Г.Отгонбаярынх 100 гаруй үхэрээ сүү, махны чиглэлээр өсгөж байгаа бол 1000 гаруй хонио барга, баяд, махны чиглэлийн илүү нугаламтаар үржүүлж байна. ингэснээр тэднийх сүү цагаан идээгээр сумынхаа хэрэгцээг хангаад зогсохгүй сүүний үйлдвэртэй гэрээ байгуулжээ. Мөн энэ аймгийн Сант сумын нэгэн хөдөлмөрч малчин бол өдгөө 76 насыг зооглож буй Х.Батхүүгийнх. Тэднийх сүүний чиглэлийн 100 гаруй үхэртэй бөгөөд жилд дунджаар 40 мянган литр сүүг сумынхаа өндөр настан болон цэцэрлэг, яслийн хэрэгцээг хангахаас гадна цагаан идээний цех ажиллуулж голланд бяслаг үйлдвэрлэж байна.


















