“Өндөр бүтээл” аян эхэллээ
Өнөөдөр Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтсан “Өндөр бүтээл” урлаг, спортын аян албан ёсоор эхэллээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтсан “Өндөр бүтээл” урлаг, спортын аян албан ёсоор эхэллээ. Аяны нээлтийг Төрийн орон сууцны корпорациас эхлүүлж, өнөөдөр тугийг мандуулсан бөгөөд ТОСК энэхүү аяныг нэг сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.

Төрийн орон сууцны корпорацийн хувьд хөдөө орон нутгийн нийлсэн нийт 30 гаруй барилгын компанийг хамааруулан үйл ажиллагаагаа эрхэлдэг бөгөөд аян хэрэгжих хугацаанд 14 багц ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

ТОСК-ийн хэвлэлийн албаны мэдээлснээр тус байгууллага нэн тэргүүнд Шастины нэрэмжит III эмнэлгийн зүрх судасны тасгийг тохижуулахаар төлөвлөж байгаа гэнэ.


















