Өндөр чадлын сэргээгдэх эрчим хүчний станцууд төвийн шугамд хэлбэлзэл үүсгэдэг
Эрчим хүчний яамнаас сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх талаар олон ажил хийж байна.
Мэдээллийн алба

Эрчим хүчний яамнаас сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх талаар олон ажил хийж байна. Тухайлбал, говийн бүс нутагт нарны, уулархаг бүсэд салхины, усны нөөцтэй бүсэд газрын гүний усан цахилгаан станцуудыг барихаар шийдвэрлэсэн. 2020 онд сэргээгдэх эрчим хүчнээс нийт эрчим хүчний 20 хувийг үйлдвэрлэхээр зорьж байгаа юм. Эдгээр цахилгаан станцууд ашиглалтад орвол төвийн шугамд хэлбэлзэл үүсэх ачаалал нэмэгдэнэ. Тиймээс энэ сэргээгдэх эрчим хүчнээс үүсэх асуудлыг шийдвэрлэх мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэгдүүлнэ гэж Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн Судалгаа төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга н.Баяржаргал ярилаа.


















