Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Аюуш бурханыг хосгүй үнэт зүйлийн жагсаалтад оруулав

Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Аюуш бурханыг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Аюуш бурханыг хосгүй үнэт зүйлийн жагсаалтад оруулав
Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Аюуш бурханыг хосгүй үнэт зүйлийн жагсаалтад оруулав. Зураг: МҮОНРТ

Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Аюуш бурханыг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Үүнтэй холбогдуулан “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтад шинэ заалт нэмж байгаа юм.

Унгар улсын Будапешт хотноо амьдарч буй монголч эрдэмтэн, ахмад дипломатч Ласло Кадар өөрийн хувийн цуглуулгад байсан Аюуш бурханыг Унгар улсад зохион байгуулагдсан Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, тус улсад суугаа Элчин сайд Т.Ганди нарт хүлээлгэн өгчээ.

БСШУ-ны сайдын тушаалаар байгуулагдсан бурханы онцлог шинж, ур хийцийг тодорхойлон тогтоох, музейн сан хөмрөгт шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэхүү Аюуш бурханыг Өндөр гэгээн Занабазарын мутрын болон хийцийн бүтээл мөн болохыг тогтоож, Монгол Улсын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулах нь зүйтэй гэжээ.

Хуваалцах