Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөр гэгээн Занабазарын хүй дарсан газарт мандал өргөлөө

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт орших Мандаа толгой гэх газар гэрэлт хөшөө босгож, мандал өргөн аравнайллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөр гэгээн Занабазарын хүй дарсан газарт мандал өргөлөө
Өндөр гэгээн Занабазарын хүй дарсан газарт мандал өргөлөө. Зураг: МҮОНРТ

Өндөр гэгээн Занабазарын хүй дарсан газар гэрэлт хөшөө босгож, мандал өргөлөө. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт орших Мандаа толгой гэх газар гэрэлт хөшөөг нь босгож, мандал өргөн аравнайлав. Аялал жуулчлалын маршрутад орсон энэ газар Өндөр гэгээний хүй дарсан гэрэлт хөшөөг босгосноор түүний төрсөн газрыг мөнхжүүлээд зогсохгүй жуулчдын анхаарлыг татах ач холбогдолтой гэж үзэж байна.

Хөшөөний нээлтэд Өндөр гэгээний ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн гишүүд, орон нутгийн удирдлагууд, нутгийн зон олон оролцлоо.

Дашрамд өгүүлэхэд, Өндөр гэгээний хүй дарсан газрын ойролцоо байсан өвгөн суваргын хойно байрлах шүтээний найман суваргыг 10 гаруй жилийн өмнө бүтээж байжээ.

Хуваалцах